Гол контент руу алгасах

Хүний эрх ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ


NHRCM
Элсэлт Хаагдсан
Сургалтын товч танилцуулга

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих” чиг үүргийнхээ дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
2018 онын 3 дугаар сард Комисс нь Эрүүл мэндийн Хөгжлийн Төвөөс магадлан итгэмжилдэг багц цаг олгох, төгсөлтийн дараах богино хугацааны сургалтын хөтөлбөрт “Хүний эрхэд суурилсан хандлага ба төрийн үйлчилгээ”, “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх”, “Хөдөлмөрлөх эрх”, “Тодорхой бүлгийн эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх” сэдвүүдийг оруулж, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах эрх авсан билээ.
Иймд 2018 онд Улаанбаатар хот, орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудад багц цаг тооцуулах төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулж, гэрчилгээ олгож байна.
  1. Хичээлийн дугаар

    health
  2. Хичээл Эхлэх

  3. Хичээл Дуусах